MIYEGOMBO

  • Producer
  • Director
  • Screenwriter

НАМТАР

Намтар

А.Миеэгомбо нь 1998 онд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг дэхь 52-р дунд сургуулийг төгсөж, 1998-2002 онуудад Соёл Урлагийн Их Сургуулийг жүжигчин-найруулагчийн мэргэжлээр суралцан дүүргэсэн.

Нийт 7000 орчим орчуулгын кинонд дуу оруулсан тэрээр 2006 оноос эхлэн Тэнгис кино театрын дэргэдэхь ZMN кино компанийн бүтээсэн “Ийм нэгэн дурлал” уран сайхны киноны 1, 2-р ангийн кино зохиолыг хамтран бичилцэж кино зохиол бичих гараагаа эхэлсэн.

2011 онд Үндэстний тойм сэтгүүлд Кино академи ба завхрал хэмээх Монголын кино урлагт гарч буй завхралын талаар өгүүлсэн шүүмжлэлт нийтлэл, www.news.mn сайтад “Монгол кино сайжрах уу?”, “Хорь уу Ная уу?”, “Долоон бурхныг дурандахуй”, “Оригинал телевиз”, “Зура кино юуг Зурав?” зэрэг нийтлэлүүдийг бичиж орчин цагийн Монголын кино урлагт гарч буй алдаа оноо, цаашдын ирээдүйн төлвийн тухай өгүүлсэн нь уншигч олны талархлыг хүлээсэн юм.

Light Dark